SmartCar.mn 4+

Astvision LLC

专为 iPad 设计

    • 免费

简介

Смарткарын танилцуулга
SmartCar цахим үйлчилгээ нь тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ юм. Хэрэглэгч та энэхүү цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авна.
2016 оны 04 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 800'485 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас Улаанбаатар хотод 62.1 хувь, орон нутагт 37.9 хувь нь бүртгэлтэй байна.
Тиймээс тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SmartCar цахим системээр мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Авто тээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбоо, Нийслэлийн Тээврийн газар, Ачигч автомашины нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч та Смарткар цахим системийг хэрэглэснээр өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллээ нэг дороос шалгах, холбогдох татвар хураамжийг онлайнаар Visa, Master, Төгрөг картаар төлөх боломжтой.

Үйлчилгээ
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах
Албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрийн мэдээлэл шалгах, онлайнаар төлөх
Торгуулийн мэдээлэл, түүхээ шалгах
Оношилгооны мэдээлэл шалгах
Даатгалын мэдээлэл шалгах

Давуу талууд
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар хураамж, торгууль, оношилгоо, даатгалын зэрэг мэдээллийг нэг дороос шалгана.
Татвар хураамжийг төлбөрийн картаа ашиглан онлайнаар төлнө.
Вэб сайт болон ухаалаг утасны аппликейшнтэй.

Ашиглах заавар
Смарткар цахим системийг www.smartcar.mn вэб хаягаар хэрэглэхээс гадна SmartCar мобайл аппликейшныг App Store-с ухаалаг утас дээр татаж суулгах ба тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан хайлт хийснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авч болно.

新内容

版本 3.0.1

-Нэмэлт сайжруулалт

App 隐私

开发者“Astvision LLC”已表明该 App 的隐私规范可能包括了下述的数据处理方式。有关更多信息,请参阅开发者隐私政策

未收集数据

开发者不会从此 App 中收集任何数据。

隐私处理规范可能基于你使用的功能或你的年龄等因素而有所不同。了解更多

更多来自此开发人员的 App

Agaar.mn
健康健美
eZagas
体育
Autoland
商务
Цахилгаан хэрэглэгч
工具
Жирэмсэн эхийн хяналт
健康健美
Үндэсний бөх
体育

你可能也会喜欢

ONDO.mn
工具
e-Police
工具
Chimege Keyboard
工具
GSign mongolia
工具
egazar
工具
Mongolian Keyboard -Translator
工具