Pass.mn 4+

Databank LLC

Diseñada para iPad

    • Gratis

Capturas de pantalla

Descripción

“PASS” ухаалаг түрийвч гэж юу вэ ?
“PASS” ухаалаг түрийвч нь Монгол Улсын хуулийн дагуу, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн эрх ашиг, төлбөр тооцооны аюулгүй байдлын шаардлагыг хангасан “Оюуны өмч”-р баталгаажсан бүтээгдэхүүн юм.
Үйлчилгээний нөхцөл
Энэхүү “PASS” ухаалаг түрийвч бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл нь (цаашид “нөхцөл”гэх) бүтээгдэхүүнийг ашиглахтай холбогдон үүсэх эрх, үүргийн харилцааг
зохицуулна. Хэрэглэгч Та бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлтэй танилцан “PASS” ухаалаг түрийвч аппликейшинд бүртгэлээ баталгаажуулан оруулснаар үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзаж болно.
Шимтгэл хураамж
“PASS” ухаалаг түрийвч үйлчилгээг ашиглаж төлбөр тооцоо гүйцэтгэхэд хэрэглэгч шимтгэл хураамж төлөхгүй.
Хэн ашиглах боломжтой вэ?
Хэрэв Та Монгол Улсын хуулийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай тохиолдолд энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах боломжтой юм.
Бүтээгдэхүүний шинэчлэлт сайжруулалт: “PASS” ухаалаг түрийвчийн бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлт, нэмэлт хөгжүүлэлт нь үе шаттайгаар хийгдэх бөгөөд өөрчлөлттэй холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг тухай бүрд нь шинэчлэх болно. Хэрэв Та бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манай үйлчилгээг ашиглахаа зогсоож эсхүл бүртгэлээ хааж болно. Харин үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж буй байдлыг Нөхцөлд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болно.
Хэрэглэгчийн эрх үүрэг, хариуцлага:
Хэрэглэгч “PASS” ухаалаг түрийвч аппликейшнд арилжааны банкнуудаас гаргасан өөрийн эзэмшлийн дебет болон кредит төлбөрийн картуудыг холбон, тухайн картын дансанд байх мөнгөн үлдэгдэл, гүйлгээний лимитийн хүрээнд “PASS” ухаалаг түрийвч үйлчилгээнд нэгдсэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэн төлбөр, тооцоо хийх боломжтой.
Манай бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, эсхүл ашиглахын тулд Та өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв Таны өгсөн аливаа мэдээлэл худал, бодит бус, эсхүл дутуу, эргэлзээтэй хэмээн үзсэн тохиолдолд үйлчилгээнд нэвтрэх эрхийг хязгаарлаж, Таны бүртгэлийг хаах эсхүл түдгэлзүүлэх арга хэмжээ авах эрхтэй. Хувийн мэдээллээ буруу бүртгэснээс үүдэн гарах Танд учирч болзошгүй аливаа хохирлыг Бид хариуцахгүй болохыг анхаарна уу.
Хэрэв Та өөрийн “PASS” ухаалаг түрийвч аппликейшны нууц код болон бусад хувийн мэдээллээ бусад этгээдэд алдсан, задруулсан эсхүл тэгж сэжиглэж буй бол энэ тухай мэдэгдэж, нэн даруй аппликейшны нууц кодоо өөрчлөх үүрэгтэй.
Хэрэглэгч та “PASS” ухаалаг түрийвч аппликэйшн ашиглаж байгаа өөрийн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжийг солих, гар утасны дугаараа сольсон, бусдад шилжүүлсэн тохиолдлуудад бүртгэлээ идэвхгүй болгож аюулгүй байдлаа хангана уу.
"PASS" ухаалаг түрийвч аппликейшн ашиглаж буй төхөөрөмжөө хаяж үрэгдүүлсэн, аппликейшнд нэвтрэх нууц үгээ бусдад санаатай болон санаандгүй байдлаар алдсан зэрэг нууцлалын аюулгүй байдлыг өөрөө хангахыг анхаарна уу. Үүнээс үүдсэн хохирлыг манай байгууллага хариуцахгүй бөгөөд хэрэглэгч таны хариуцлага болохыг анхаарна уу.
“PASS” ухаалаг түрийвч-ийн эрх, үүрэг:
“PASS” ухаалаг түрийвч аппликейшнд бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аппликейшнээр хийгдсэн гүйлгээ, төлбөрийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр болон хуулиар зөвшөөрөгдсөн эрх бүхий этгээдийн шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байна.
“PASS” ухаалаг түрийвч нь таны бүртгэсэн төлбөрийн карт болон картын гүйлгээний мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллана.
“PASS” ухаалаг түрийвч аппликейшны нууц кодын дүрэм, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэн тухай бүр өөрийн санаачилгаар тодорхойлох, өөрчлөх эрхтэй.
Аппликейшнд шинэ боломж, үйлдэл нэмэх, аппликейшны загварын өөрчлөх, шинэчлэх эрхтэй.

Холбоо барих:
Төлбөр тооцоотой холбоотой асуудлаар 75-332345, PASS ухаалаг түрийвч аппликейшнтэй холбоотой санал хүсэлтийг 70704040 дугаарт хандана уу

Novedades

Versión 1.2.72.316

Story сайжрууллаа

Privacidad de la app

Databank LLC, que desarrolló esta app, indicó que entre las prácticas de privacidad de la app, pueden incluirse el manejo de datos que se describe a continuación. Para obtener detalles, consulta la política de privacidad del desarrollador.

No se recopilan datos

El desarrollador no recopila ningún dato en esta app.

Las prácticas de privacidad pueden variar; por ejemplo, según tu edad o las funciones que uses. Obtén detalles

Más de este desarrollador

Quizás te interese

DiGi-Pay
Finanzas
hipay
Estilo de vida
Storepay
Finanzas
SocialPay
Finanzas
Simple.mn
Finanzas
Pocket.mn
Finanzas