U-Point 17+

veritech

    • Gratis

Capturas de pantalla

Descripción

ЮниГаз ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийг тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газраас зарласан хийн түлш импортлон, борлуулагч байгууллагыг шалгаруулах нээлттэй тендерт шалгарч 2004 оноос эхлэн зах зээлд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 2015 онд агуулахын өргөтгөл хийж Монгол улсын нэг сарын хийн түлшний хэрэглээг дангаар хангах хүчин чадал бүхий 1000 тоннын багтаамжтай хий цэнэглэх станцыг барьж байгуулав.

Монгол улсад хийн түлшийг айл өрх, автомашин, үйлдвэрлэл, уул уурхай, дулаан хангамж, барилга байгууламж, үйлчилгээний газрууд тэр дундаа нийтийн хоолны салбарт өргөнөөр ашигладаг бөгөөд ЮниГаз ХХК нь айл өрх, байгууллага, автомашинд зориулсан гурван үндсэн чиглэлээр үйлчилгээгээ үзүүлж байна.

Бид нийтийн хоолны салбарт хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг хэвшил болгох зорилгоор байгууллагын гал тогоо, ресторан, зочид буудал зэрэг 400 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад олон улсын стандарт бүхий хийн хангамжийн угсралт холболтыг хийж, чанартай хийн түлшээр тогтмол ханган нийлүүлдэг юм.

ЮниГаз ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 5 алба, 170 гаруй ажиллагсадтай залуу хамт олон бөгөөд ихийг хийж бүтээхийн төлөө нэгэн зүгт тэмүүлэн ажиллаж байна.

Novedades

Versión 1.0.3

This app has been updated by Apple to display the Apple Watch app icon.

test

Privacidad de la app

El desarrollador (veritech) no ofreció detalles sobre sus prácticas de privacidad y el envío de datos a Apple. Para obtener detalles, consulta la política de privacidad del desarrollador.

No se proporcionaron detalles

El desarrollador tendrá que proporcionar detalles sobre la privacidad cuando envíe su próxima actualización de app.

Más sobre este desarrollador

Misheel city
Estilo de vida
Veritech Dev
Negocios
Cozy.mn
Estilo de vida
SiteManagement
Negocios
Veritech ERP V2
Finanzas
Tes Petroleum
Negocios

Quizás te interese

iTog.mn
Productividad
CHPA 2023-2024
Productividad
UB Smart Bus
Productividad
Chimege Intro
Productividad
UBTraffic.mn
Productividad
My gmobile
Productividad