Tenger Capital 17+

Tenger Capital LLC

Tenger Capital LLC

    • Free

iPhone Screenshots

Description

Та өөрийн гар утас, таблетаараа дамжуулан брокерийн үйлчилгээг 24/7 авах боломжтой.
Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт өөрийн хөрөнгийн болон өрийн санхүүжилтын томоохон хэлцэлүүд дээр ажилласан туршлагатай. Цаашдаа комппаниудын байгаль орчин, нийгэм, засаглалын стратегийг тодорхойлох, тогтвортой ногоон санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, харилцагчдыг тус чиглэлээр соён гэгээрүүлэх чиглэлд нийцүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
Энэхүү аппликешнийг ашигласнаар та Монголын хөрөнгийн биржийн арилжаанд шууд оролцох боломжтой бөгөөд доорх давуу талыг танд олгоно.
Данс
Энэхүү аппликешнийг ашиглаж брокерийн үйлчилгээг авахын тулд та манай компани дээр дансаа нээлгэсэн байх шаардлагатай.
Та доор дурдсан дансуудынхаа үлдэгдлийг харах мөн хүссэн хугацааныхаа хооронд хуулга үүсгэх боломжтой.
Мөнгөн данс
- Хас банкин дахь эскроу данс: Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохдоо хувьцаа худалдан авах мөнгөө байршуулах данс
- ҮЦТХТ дэх данс: Таны үнэт цаасны ногдол ашиг байрших
- АТТ дэх данс: Анхдагч зах зээлийн арилжаанд оролцохдоо хувьцаа худалдан авах мөнгөө байршуулах данс
Үнэт цаасны данс
- ҮЦТХТ дэх данс: Таны нэр дээр худалдан авсан үнэт цааснууд хадгалагдах данс
Захиалга
Анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохдоо доорх функцийг ашиглах боломжтой.
- Авах, зарах захиалга өгөх
- Захиалга цуцлах
- Захиалгын жагсаалтаа харах
Мэдээлэл
МХБ-ийн хувьцааны ханшийг бодит цагийн горимоор харах, арилжааны 7 хоног тутмын тойм, цаг үеийн мэдээлэл болон түгээмэл асуулт хариултуудыг харах боломжтой.
Багц
Өөрийн нэр дээр худалдан авсан үнэт цааснуудаар багц бүрдүүлэх, багц тус бүрээр өгөөжийн тооцооллыг харах боломжтой.
Зарлага
Та доорх данснуудаасаа онлайнаар зарлагын гүйлгээ хийх хүсэлтийг явуулах боломжтой.
- Хас банкин дахь эскроу данс: Хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа зарж олсон мөнгөө зарлагадах
- ҮЦТХТ дэх данс: Ногдол ашгийн мөнгөө зарлагадах
- АТТ дэх данс: Анхдагч зах зээлийн дансанд IPO-д хуваарилагдаагүй үлдсэн мөнгөө зарлагадах

Онлайн тусламж
Харилцагч өөрийн санал гомдол, хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой.

What’s New

Version 2.1.3

- privacyinfo adds
- minor bug fixes

App Privacy

The developer, Tenger Capital LLC, indicated that the app’s privacy practices may include handling of data as described below. For more information, see the developer’s privacy policy.

Data Not Collected

The developer does not collect any data from this app.

Privacy practices may vary based on, for example, the features you use or your age. Learn More

You Might Also Like

RhinosInvest
Finance
Invescore Capital
Finance
MONSEC
Finance
Novel Investment
Finance
MICC Brokerage
Finance
BDSec JSC
Finance