Mbook 12+

M plus LLC

    • 4.8 • 549件の評価
    • 無料
    • アプリ内課金があります

スクリーンショット

説明

2018 онд Монгол Улсад анхны дижитал номын аппликейшн Mplus мэндэлсэн түүхтэй. Тэгвэл энэ жилээс бид шинэ нэр, шинэ лого, шинэ өнгө төрх болон платформ дээрх нэмэлт өөрчлөлтүүдтэйгээр олон нийтэд мэдлэг нэмэх аяллаа Mbook-ээр дамжуулж цааш үргэлжлүүлэх юм.

Mbook нь шинэчлэгдсэнээр одоо байгаагаас хэрэглэхэд илүү хялбар, худалдан авалтын боломжууд нэмэгдэж буй давуу талтай. Цаашид бид илүү боловсронгуй, олон номын сантай платформ болж, бүтээгдэхүүнээ шат дараатайгаар хөгжүүлж, технологийн тусламжтай олон нийтийн ном унших дадлыг нэмэгдүүлэхээр шаргуу ажиллах болно. Монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлийн санд цаг хугацаа, орон зай үл хамааран нэгдэж дараах давуу талуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлээрэй.

Аудио ном - Уншиж амжихгүй бол сонсоод цагаа хэмнэ Тухлан суугаад номоо унших цаг тэр бүр гардаггүй бол танд сонсох цаг өдөртөө олон гарна. Өглөө, оройдоо автобус унаанд явах, эсвэл машин барин түгжрэх, ажил сургууль руугаа алхах, гүйх, хоол хийх зэрэг завгүй мэт цагуудыг ашиглан аудио ном сонсож өөрийгөө хөгжүүлээрэй. Цаг хүчээ хэмнэн, бүтээмжээ ихэсгэхэд Мbook дээрх шинэ шилдэг, өндөр чанартай аудио номын сан хамгийн зөв сонголт байх болно.

Товч ном - 200 гаруй бестселлер номын товчлол багтсан, нэг түрээслээд хязгааргүй унших, сонсох боломжтой. Цахим ном - Унших цагаа уртасгахад танд тусална Тантай үргэлж хамт явах гар утас эсвэл таблетандаа хүссэн номоо, хүссэн хэмжээгээрээ хадгалж, хүссэн үедээ унших нь гайхалтай биш гэж үү. Багахан цаг зав гарахад л амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэлжлүүлэх нь таны хором мөч бүрийг илүү үнэ цэнтэй болгоно.

Түрээсийн номын сан үйлчилгээ - Илүү үр дүнтэй
Та бидний санал болгож буй Түрээсийн номын сан үйлчилгээг туршаад үзээрэй. Энэхүү үйлчилгээ нь олон улсын болоод дотоодын бестселлер номуудыг аудио болон цахим хувилбарыг санал болгох болно. Үүгээр бид дараах боломж, үнэ цэнийг танд хүргэж байна.
Хямд - Энгийн худалдан авалтын төлбөртэй харьцуулахад хамгийн багадаа 90% хэмнэлт гаргах боломж
Хүртээмжтэй - Шилдэг номын сонголттой бөгөөд сар бүр шинэ бүтээлээр баяжна
Хялбар байдал - Номоо уншиж, сонсож эхлэхэд 1 минут л хангалттай



Аппликейшны онцлогууд:

Оффлайн хэрэглээ - Интернэттэй үедээ нэг татаж аваад, сүлжээгүй, интернэтгүй үед, аян зам, хөдөө зэрэг хаана ч уншиж, сонсож болно.

Өөрийн хурдад тааруулж цагаа хэмнэх давхар боломж - (0,5х /дахин/- 3х) хурдаар тохируул

Зохиогчийн эрхийн хамгаалалт - Бүх бүтээлүүд зохиогчоос шууд танд хүрдэг

Байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл хамгийн бага - Цаасны хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал, хадгалалт тээвэрлэлт, орон зайн хэрэгцээ буурна

Найзууд, гэр бүлтэйгээ хуваалц - 3 хүртэлх төхөөрөмжид нэг хэрэглэгчийн бүртгэлээр нэвтэрч болно

Хүслийн жагсаалт - Өөрт таалагдсан авахыг хүссэн номоо хүслийн жагсаалтдаа хадгалаарай

新機能

バージョン 3.4.8

- Засвар, сайжруулалт

評価とレビュー

4.8/5
549件の評価

549件の評価

aragtai

bayarlalaa.

bi mongol heliig surch baigaa yapon hun,ene app ni mash ih sain baina.
unshih,sonsoh ali ni ch suraj chadna.
bi uuneer surah bichig gej ashigladag.

neg l haramsaltai heseg baigaa,ter bol johioliig copy&paste hiij chadahgui yum.
yariyangui bi uunii uchiriig oilgoj baigaa,gebch yapon helendee orchuulah uye neleed yarshigtai baina...

namuun31

Хэрэгтэй апп ч сайжруулах талууд байна шүү

Сайн байна уу? Ийм апп зах зээлд гарсанд баяртай байдаг шүү. Гадаадад амьдардаг хүмүүс болон хөдөө зам урт хугацаагаар явах үед их тус болдог. Би нэг 2 ном худалдаж авсан юм. Тэгсэн update хийгдээд худалдаж авсан номнууд сангаас устаад дахиж худалдаж авахаас өөр аргагүй болчихсон байсан. Цаашдаа анхаараарай.
Бас монгол уран зохиол гэсэн цэстэй болвол баярлана шүү.

Ө.Ганбаяр

Баярлалаа

Маш сайн хөгжүүлсэн, их хөдөлмөр шингэсэн гоё апликэйшн болжээ маш их баярлалаа.

アプリのプライバシー

デベロッパである"M plus LLC"は、アプリのプライバシー慣行に、以下のデータの取り扱いが含まれる可能性があることを示しました。詳しくは、デベロッパプライバシーポリシーを参照してください。

ユーザに関連付けられたデータ

次のデータは収集され、ユーザの識別情報に関連付けられる場合があります。

  • 連絡先情報
  • ユーザコンテンツ
  • 検索履歴
  • 閲覧履歴
  • ID

ユーザに関連付けられないデータ

次のデータは収集される場合がありますが、ユーザの識別情報には関連付けられません。

  • 使用状況データ
  • 診断

プライバシー慣行は、ご利用の機能やお客様の年齢などに応じて異なる場合があります。詳しい情報

他のおすすめ

マンガ!
ブック
English Audiobooks - LibriVox
ブック
MangaToon - Manga Reader
ブック
Booka - Children’s Books
ブック
WebNovel - Read Novels & Manga
ブック
Parallel Books
ブック