Jargalan by Oddariya 17+

Oddariya Foundation

iPhone용으로 디자인됨

    • 무료

iPhone 스크린샷

설명

Jargalan by Oddariya эрүүл мэндийн аппликейшн хэрэглээнд нэвтэрлээ. Хэрэглэгч та энэхүү аппликейшнийг ашиглан өөрийн хяналтаа сайжруулснаар өөрт тулгарч буй санаа зовоосон шинж тэмдгүүдийг оновчтой тодорхойлж, учирч болох эрсдэлээс цаг алдалгүй урьдчилан сэргийлэх, хүндрэлээс зайлсхийх боломжийг бүрдүүлнэ.
Аппликейшнийг ашигласнаар Та:
- Цусны даралтаа тогтмол хэмжиж бүртгэх, харьцуулан хянах
- Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол бүртгэх, харьцуулан хянах
- Биеийн жингийн индекс болон биеийн хэмжилтээ тогтмол бүртгэх, харьцуулан хянах
- Бүртгүүлсэн үзүүлэлтүүдэд тулгуурлан олон улсад зөвшөөрөгдсөн тооцоолуурын аргаар чихрийн шижин болон зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээг тооцож харах
- Жороор олгогдсон эмийн танилцуулга мэдээллийг авах, уух цагийн сануулга тохируулах, тэмдэглэх
- Ухаалаг календарийн тусламжтайгаар харьяа ӨЭМТ-ийн эмчийн хяналтын үзлэг, шаардлагатай шинжилгээ хийлгэх товын тухай сануулга авах
- Харьяа ӨЭМТ-ийн эмчтэйгээ харилцан мэдээллээ хуваалцаж, тогтмол хяналтад орох
- “Зөвлөмж зөвлөгөө” хэсгээс нарийн мэргэжлийн эмч нарын оролцсон төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжүүдтэй танилцах

АНХААРУУЛГА:
- Та үзүүлэлтүүдээ бүртгүүлэхдээ үнэн бодитой, тогтмол давтамжтай, бүрэн зөв бөглөснөөр үнэлгээ дүгнэлт оновчтой тооцоологдох болно.
- Апп-ын эмч нарын хяналтын хэсэгт таны харьяаллын ӨЭМТ-ийн эмч бүртгэлгүй тохиолдолд эмчийн хяналт үүсэх боломжгүй. Та бүртгэл үүсгэснийхээ дараа харьяа ӨЭМТ-ийнхөө эмчийн мэдээллийн санд давхар бүртгүүлээрэй
- “Зөвлөмж, зөвлөгөө” хэсэгт агуулагдах мэдээлэл контент нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд нарийн мэргэжилтний тусламж үйлчилгээ, эмчилгээг орлохгүй болно.
- Та өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой асуудлаар заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, тусламж үйлчилгээ авна уу.
- Эмчид тэмдэглэл үлдээх хэсэг нь шууд харилцах чат хэлбэртэй биш зөвхөн цахим шуудан байдлаар хийгдсэн гэдгийг анхаарна уу.

Бидэнтэй холбоо барих:
Цахим шуудан: contact@oddariya.org
Вэбсайт: www.oddariya.org
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/JargalanProject

새로운 기능

버전 1.0.3

Энэ удаагийн шинэчлэлээр бид хэрэглэгчийн тохиргооны цэс-д өөрчлөлт орууллаа. Эрүүл мэнд эрхэм баян. Жаргалан апп-ийн хэрэглэгч та нартаа баярлалаа

앱이 수집하는 개인정보

Oddariya Foundation 개발자가 아래 설명된 데이터 처리 방식이 앱의 개인정보 처리방침에 포함되어 있을 수 있다고 표시했습니다. 자세한 내용은 개발자의 개인정보 처리방침을 참조하십시오.

데이터가 수집되지 않음

개발자가 이 앱에서 데이터를 수집하지 않습니다.

개인정보 처리방침은 사용하는 기능이나 사용자의 나이 등에 따라 달라질 수 있습니다. 더 알아보기

좋아할 만한 다른 항목

MedTech Mongolia
건강 및 피트니스
IT Pharm
의료
Know HBV
의료
Eclinic Doctors
건강 및 피트니스
MH Nourish
건강 및 피트니스
Gegee
건강 및 피트니스