Уда‪м‬ 4+

Starsoft Mongolia LLC

Designed for iPad

    • Free

Screenshots

Description

Монгол түмэн эрт дээр үеэс өөрөөс дээш 9 үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний уламжлал түүхтэй билээ. Энэ эртний сайхан соёл, уламжлал өнөө үед мартагдан баларч, угийн бичгийг хөтөлдөг айл өрх ч ховордон цөөрснөөр, цус ойртолт гэдэг аюулт үзэгдэл газар авч, асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүрчээ.
Мэдээллийн технологийн Старсофт ХХК нь энэхүү түүхэн уламжлалаа сэргээн ургийн бичиг хөтлөх үйл ажиллагааг мэдээллийн технологийн ололт амжилт ашиглан илүү хялбар аргаар, илүү өргөн цар хүрээтэйгээр хөтлөх боломжийг бий болгохоор УРГИЙН БИЧИГ 1.0 гар утасны програм хангамжийг бүтээсэн билээ.
Энэхүү гар утасны програм хангамжийг ашиглан олон мянган айл өрх ургийн бичиг хөтөлж маш амжилттай хэрэглээнд нэвтэрсэн боловч ургийн бичиг хөтлөх нь нэг удаагийн ажил бус байнга баяжуулж байх ёстой, мөн удмын хүмүүс бүгд хөтлөж байх шаардлагатай уламжлал юм. Яг энэ шаардлагын улмаас уг програм хангамжийг цаашид удмын сошиал сүлжээ хэлбэрээр хөгжүүлэх нь илүү тохиромжтой хэмээн шийдэж хөгжүүлсэн болно.
Ийнхүү та бүхэнд УРГИЙН БИЧИГ 2.0 буюу шинэ нэршилээр УДАМ.МН хэмээн нэрлэгдэх болсон үндэсний бүтээгдэхүүнээ өргөн барьж байна. Энэ бүтээгдэхүүн маань олон арван жилийн магадгүй зуун жилийн настай бүтээгдэхүүн байх болно гэж бид итгэж байна.
Олон зууны тэртээ өвөг дээдэс минь Монголын Нууц Товчоо хэмээх агуу бүтээлийг туурвин өнөөгийн бидэнд уламжлан ирсэн шиг бидний бүтээсэн УДАМ.МН сүлжээ жирийн эгэл ард түмний маань үе уламжлан хөтлөх түүхийн товчоон байх болтугай...
ЗУУН ДАМНАН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХИЙГ БИЧИХ УДАМ.МН СҮЛЖЭЭ

What’s New

Version 2.0.47

Угийн QR кодоор урих үйлдлийг засварлав

App Privacy

The developer, Starsoft Mongolia LLC, indicated that the app’s privacy practices may include handling of data as described below. For more information, see the developer’s privacy policy.

Data Not Collected

The developer does not collect any data from this app.

Privacy practices may vary based on, for example, the features you use or your age. Learn More

More By This Developer

You Might Also Like

Check My Service
Lifestyle
Dashichoiling
Lifestyle
Mend.
Lifestyle
Oneday JOB
Lifestyle
1950
Lifestyle
Bodi claim
Lifestyle