簡介

11-11 Иргэд, олон нийттэй харилцах төв нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу хөдөлмөрчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хүлээн авч уулзах зэрэг ажлыг зохион байгуулах зорилготойгоор байгуулагдаж, улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захидал харилцааны хэлтэст харьяалагдан Иргэдийн хүлээн авах байр нэртэйгээр өөрчлөгдөн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ.

Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, шийдвэрлэлтийг хянах мэдээллийн системийг 2012 оны 10 дугаар сард бий болгож иргэдийг сонсох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, цаасгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэх зорилгоор цахим системд шилжсэн.

Программын хэрэглэгч талуудад төрийн байгууллага, оператор, иргэн, төрийн байгууллагын удирдлага болон тухайн байгууллагын дээд шатны удирдлага багтаж байгаа бөгөөд тус систем нь иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг дуудлага, биечлэн, мессеж, мобайл, веб сайт зэрэг 10 сувгаар хүлээн авч бүртгэн, холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг. Тухай бүр шаардлагатай тайлан, мэдээ, мэдээллээр Засгийн газар, яам, агентлагуудыг хангаж, өнөөгийн байдлаар тус системд төрийн байгууллага холбогдон иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байна.

Энэхүү иргэд зориулагдсан гар утасны аппликэйшнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар Дэлхийн банкны санхүүжилтээр Ухаалаг засаг төслийн хүрээнд бүтээв.

App 隱私權

開發者「Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар」尚未提供關於其隱私權實務和資料處理的詳細資訊給 Apple。如需更多資訊,請參閱開發者的隱私權政策

未提供詳細資訊

開發者送出下一個 App 更新項目時需要提供隱私權詳細資訊。

更多此開發者的作品

你可能也會喜歡

Duudlaga
參考
Toya Academy
教育
Mandal Daatgal
參考
WBC Mongolia
教育
T-test
教育
START test
教育