OT union hub

Эвлэлийн гишүүний апп

Free

Оюу толгойн орон нутгийн ажилчдын ҮЭХ-ны албан ёсны апп. Гишүүний цахим үнэмлэх, гэрчилгээ, татварын мэдээлэл, мэдээ мэдээлэл, санал асуулга гар утсандаа. Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны албан ёсны гар утасны аппликейшн. Эвлэлийн гишүүд өөрийн гишүүнчлэл, эрх ашгийн мэдээллээ гар утсандаа авч явах, байгууллагатайгаа шууд холбогдох боломжийг олгоно. ГИШҮҮНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ Гишүүнчлэлийн үнэмлэх, гэрчилгээгээ хэдийд ч харах, татаж авах, хуваалцах. QR кодыг уншуулснаар гишүүнчлэлийн жинхэнэ эсэхийг хэн ч шалгах боломжтой. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ Хувийн болон ажлын байрны мэдээллээ бөглөж, цээж зураг, цахим гарын үсгээ оруулан хүсэлтээ шууд илгээнэ. Хүсэлтийн явцыг апп дотроос хянана. ТАТВАРЫН МЭДЭЭЛЭЛ Гишүүнчлэлийн татварын төлөлтийн түүх, төлөгдөөгүй үлдэгдлээ тодорхой харна. Төлөлт бүртгэгдмэгц мэдэгдэл ирнэ. МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ Эвлэлийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа, үйлдвэрийн мэдээг цаг алдалгүй хүлээн авна. Чухал мэдээлэл гар утсанд мэдэгдэл болж ирнэ. СУДАЛГАА, САНАЛ АСУУЛГА Эвлэлийн зохион байгуулж буй судалгаанд оролцож, саналаа илэрхийлнэ. ӨРГӨДӨЛ, САНАЛ ХҮСЭЛТ Хөдөлмөрийн харилцаа, ажлын нөхцөлтэй холбоотой өргөдөл, гомдол, саналаа хавсралт файлын хамт илгээж, хариуг апп дотроос харна. ОЛОН НИЙТИЙН БУЛАН Гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах орон зай. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ Хөдөлмөрийн хууль, эвлэлийн дүрэм, холбогдох журмуудыг гар утсандаа. Аппликейшныг ашиглахын тулд утасны дугаараар бүртгүүлж нэвтэрнэ. Гишүүнчлэлийн үйлчилгээг эвлэлийн хорооноос батлагдсан гишүүд ашиглана. Холбоо барих: onaotueh@gmail.com | +976 9007 0079

  • This app hasn’t received enough ratings or reviews to display an overview.

Татвараа онлайнаар төлөх Гишүүнчлэлийн татвараа аппаас QPay-аар шууд төлдөг боллоо. QR кодыг банкны аппаараа уншуулах, эсвэл банкны жагсаалтаас сонгоно. Төлбөр баталгаажмагц түүх шинэчлэгдэж, мэдэгдэл ирнэ. Эвлэлийн ажилтанд бэлнээр төлөх боломж хэвээр. Хорооны сүлд дуу «Уурхайчин залуус» дууны үг, бичлэгийг нүүр хуудаснаас нээж үзнэ. Түгээмэл асуулт хариулт Гишүүдээс байнга асуудаг асуултын хариуг нэг дороос олно. Өргөдөлд хариу авдаг боллоо Илгээсэн өргөдөл, гомдол, саналынхаа төлөвийг хянаж, хорооноос бичсэн хариуг аппаасаа шууд уншина. Хариу ирэхэд мэдэгдэл хүрнэ. Гишүүнчлэлийн хүсэлт дэлгэрэнгүй болов Харьяалагдах тойрог, хэлтэс, САП дугаар, татвар төлөх хэлбэрээ сонгоно. Илгээсэн даруйд анкет автоматаар бүрдэнэ. Олон нийтийн булан Пост нийтлэгдэхээс өмнө хорооны ажилтнууд хянадаг болсон. Постын төлөвөө өөрөө хардаг. Сэтгэгдэл бичихэд постын эзэнд мэдэгдэл очно. Бусад сайжруулалт Жагсаалт гүйлгээд буцахад байрлал хадгалагддаг боллоо. Мэдээ, судалгаа, хууль эрх зүйн хэсгийн ачаалалт хурдассан. Гишүүний гэрчилгээн дэх цээж зургийн харагдац, гишүүний үнэмлэхийн мэдээлэл сайжирсан.

The developer, Alpha Fox Solution LLC, indicated that the app’s privacy practices may include handling of data as described below. For more information, see the developer’s privacy policy .

  • Data Linked to You

    The following data may be collected and linked to your identity:

    • Purchases
    • Contact Info
    • User Content
    • Identifiers
    • Usage Data
    • Sensitive Info
    • Other Data

Privacy practices may vary, for example, based on the features you use or your age. Learn More

The developer has not yet indicated which accessibility features this app supports. Learn More

Seller
  • Alpha Fox Solution LLC
Size
  • 34.8 MB
Category
  • Business
Compatibility
Requires iOS 15.1 or later.
  • iPhone
    Requires iOS 15.1 or later.
  • iPad
    Requires iPadOS 15.1 or later.
  • iPod touch
    Requires iOS 15.1 or later.
Languages
  • English
Age Rating
13+
  • 13+
  • Contains
    User-Generated Content
    Social Media
Copyright
  • © 2026 Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо