Meforum.mn

财务

仅适用于 iPhone

免费 · 专为 iPhone 设计

iPhone

Монгол Улс 13 дугаар зууны тэртээгээс эхлэн хууль, дүрэм батлах, бодлогын асуудлуудаа шийдэхдээ нээлттэй хуралдаанаар хэлэлцэж ирсэн уламжлалтай бөгөөд Британи улсын Магна Карта-гаас 9 жилийн өмнө түүхэнд тэмдэглэгдсэн анхны Хуралдай буюу чуулга уулзалтыг хуралдуулж анхны Их Засаг Үндсэн хуулийг баталж, Их Монгол Улсын хаанаар Чингис хааныг өргөмжилж байсан билээ. Энэ цаг үеэс хойш улс орны өмнө тулгарсан аливаа асуудлыг бодлого боловсруулагчдын дунд нээлттэй хурлаар хэлэлцүүлэг явуулах замаар зохион байгуулдаг болсон юм. Эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой. Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм. Чуулга уулзалт нь ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад ихээхэн анхаарч, чуулга уулзалтын тухай мэдээллийг телевиз, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр нэвтрүүлж олон нийтэд хүргэх юм. Мөн нэр хүнд бүхий зочдыг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулахын зэрэгцээ олон улсын болон Монголын томоохон хэвлэл мэдээллээр Чуулга уулзалтын талаархи мэдээллийг дамжуулна. Чуулга уулзалт нь нэгдсэн хуралдаан, салбар хуралдаан, компаниудын танилцуулга, компаниудын зөвлөлдөх уулзалт, хөрөнгө оруулагчдын төслийн илтгэл, Ажлын хэсгийн хуралдаан, хоёр талын уулзалт зэрэг олон хэлбэрээр явагдана. Чуулга уулзалт нь бодлогын гол асуудлаар нэгдсэн дүгнэлт, бодлогын зөвлөмж гаргах бөгөөд цаашид жил бүрийн 2 дугаар сард “Монголын Эдийн засгийн форум" Төрийн бус байгууллага уг арга хэмжээг зохион байгуулдаг болно. “Монголын Эдийн засгийн форум" Төрийн бус байгууллага нь жил бүрийн чуулга уулзалтыг болон нээлттэй хэлэлцүүлэгийг бүх түвшинд зохион байгуулж байх үүрэг бүхий олон талын оролцоог хангасан улс төрийн аливаа хүчнээс хараат бус бие даасан төрийн бус байгууллага байх юм.

  • 此 App 尚未收到足够的评分或评论,无法显示整体评分。

开发者“Mongol iD Group”尚未向 Apple 提供其隐私惯例和数据处理相关的详细信息。有关更多信息,请参阅 开发者隐私政策

  • 未提供详细信息

    开发者下一次提交App更新时将需要提供隐私详细信息。

    开发者尚未表明此 App 支持哪些辅助功能。 进一步了解

    • 提供者
      • Mongol iD Group
    • 大小
      • 24.5 MB
    • 类别
      • 财务
    • 兼容性
      设备需装有 iOS 9.0 或更高版本。
      • iPhone
        设备需装有 iOS 9.0 或更高版本。
      • iPod touch
        设备需装有 iOS 9.0 或更高版本。
      • Mac
        需要 macOS 11.0 或更高版本以及装有 Apple M1 或更高版本芯片的 Mac。
      • Apple Vision
        设备需装有 visionOS 1.0 或更高版本。
    • 语言
      • 英语
    • 年龄分级
      4+
    • 版权
      • © Mongol iD Group