Ambaar 12+

Ambaar zar

ICT Group

Designed for iPhone

    • 5.0 • 1 Rating
    • Free

iPhone Screenshots

Description

Зорилго
Зар сурталчилгааны платформ нь таны зар сурталчилгааг илүү олон сувгаар нийтэд хүргэх үр дүнтэй шийдэл юм.

Зорилт
Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын зэрэгцээ ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд ингэснээр манай улсын эдийн засаг, байгаль орчин хоёулаа цэцэглэн хөгжих болно.

Технологийн шийдэл
Бид дуу хоолойгоор зар хайх системийг Чимэгэ-тэй хамтран монголдоо анх удаа нэвтрүүллээ. Нийгмийн сүлжээд рүү интеграци хийх, масс и-мэйл илгээх, facebook messenger ээр чатбот оор дамжуулан мэдээлэл авах гэх мэт олон төрлийн боломжийг бид системдээ шигтгэж өгсөн.

Товч танилцуулга
Монголын Хөдөө аж ахуйн чиглэлээр даганасан хамгийн том зарын сайт болгохын төлөө ажиллаж байгаа бөгөөд машин техник, үйлдвэрийн байр, ХАА чиглэлийн ажлын байр, Мал амьтны эм бэлдмэл гэх мэт олон янзын ангилалд бодит цагийн горимоор зарлан мэдээлдэгээрээ онцлог юм . Монголчуудыг нэгдсэн платформоор хангаж, өөрт хэрэгцээт зүйлийг худалдан авах, хэрэгцээгүй болсон эсвэл ашигладаггүй эд хөрөнгөө борлуулж орлого олох, улс орондоо хог хаягдал бага гаргахад нь хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол байгаль орчинд ээлтэй, орон нутагт бүтээгдэхүүнийг дахин боловсруулах арга хэрэгсэл юм.

Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээ авахдаа хэсэгчлэн хандах болон ашиглахын тулд та сайтад бүртгүүлэх бөгөөд ингэхдээ имэйл хаяг болон нууц үгээ ашиглан бүртгэл үүсгэх шаардлагатай. Та нууц үгийнхээ нууцлалыг хадгалах үүрэгтэй. Мөн өөрийн бүртгэлийн хүрээнд хийгдсэн бүх үйл ажиллагааг та дангаараа хариуцна. Тиймээс нууц үгээ хамгаалж, нууц үгээ бусдад алдахаас сэрэмжлээрэй. Та бидний зөвшөөрөлгүйгээр бүртгэлээ өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Шилжүүлсэн тохиолдолд үүсэх хариуцлагыг та дангаараа хариуцана.
Та гуравдагч талын /Facebook, google зэргийг ойлгоно/ үйлчилгээгээр уг үйлчилгээнд холбогдож болох ба манай Нууцлалын бодлогод тусгагдсаны дагуу тухайн үйлчилгээнээс зөвшөөрөгдсөн мэдээллээр хандах, хадгалах, ашиглах зөвшөөрлийг бидэнд олгож байна. Хэрэв хэн нэгэн таны бүртгэлд халдсан эсвэл буруу ашигласан гэж үзэж байгаа бол Ambaar Хэрэглэгчийн тусламж үйлчилгээтэй шууд холбогдохыг танд зөвлөж байна.

What’s New

Version 1.0.7

change keywords

Ratings and Reviews

5.0 out of 5
1 Rating

1 Rating

App Privacy

The developer, ICT Group, indicated that the app’s privacy practices may include handling of data as described below. For more information, see the developer’s privacy policy.

Data Linked to You

The following data may be collected and linked to your identity:

  • Contact Info

Data Not Linked to You

The following data may be collected but it is not linked to your identity:

  • Location
  • User Content

Privacy practices may vary based on, for example, the features you use or your age. Learn More

More By This Developer

GO MONGOLIA
Travel
Go Nomads
Business
Digital UB
Lifestyle
Дижитал аймаг Увс
Social Networking
1950
Lifestyle
1950 Driver
Lifestyle

You Might Also Like

Digital Loyalty Card
Shopping
Tradeinn
Shopping
SHEIN-Shopping Online
Shopping
Zara SHWRM
Shopping
Shop: All your favorite brands
Shopping
Packages - Track Your Parcels
Shopping