Screenshots

Description

Өдөр бүр мэдлэгээр цангаж байвч завгүй амьдралын хэв маягт баригдан ном унших, мэдлэг мэдээлэл авах, өөрийгөө хөгжүүлэх хүслээ хойшлуулсаар байна уу?

Танд байгаа цаг хугацааг илүү үнэ цэнэтэй, үр өгөөжтэй болгох М+ аппликэйшнийг гарт тань хүргэж байна. Монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлийн санд цаг хугацаа, орон зай үл хамааран нэгдэж дараах давуу талуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлээрэй.

Цахим ном - Унших цагаа уртасгахад танд тусална
Тантай үргэлж хамт явах гар утас эсвэл таблетандаа хүссэн номоо, хүссэн хэмжээгээрээ хадгалж, хүссэн үедээ унших нь гайхалтай биш гэж үү. Багахан цаг зав гарахад л амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэжлүүлэх нь таны хором мөч бүрийг илүү үнэ цэнэтэй болгоно.

Аудио ном - Уншиж амжихгүй бол сонсоод цагаа хэмнэ
Тухлан суугаад номоо унших цаг тэр бүр гардаггүй бол танд сонсох цаг өдөртөө олон гарна. Өглөө, оройдоо автобус унаанд явах, эсвэл машин барин түгжрэх, ажил сургууль руугаа алхах, гүйх, хоол хийх зэрэг завгүй мэт цагуудыг ашиглан аудио ном сонсч өөрийгөө хөгжүүлээрэй. Цаг хүчээ хэмнэн, бүтээмжээ ихэсгэхэд М+ дээрх шинэ шилдэг, өндөр чанартай аудио номын сан хамгийн зөв сонголт байх болно.

Подкаст - Монгол подкаст бүгд нэг дор
Дуртай подкаст сувгуудаа сонсох гэж өөр өөр аппликэйшн суулгах нь саяхны гэмээр төвөгтэй асуудал. Олон агуулга сэдвээр, мэдлэг шингээсэн Монгол подкастуудыг зөвхөн М+ дээр нэгтгэн хүргэж байна. Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл амьдрах, шинэ технологид суралцах, сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад туслах хөгжилтэй, нухацтай, нээлттэй сэдвүүдэд та шумбан орох болно.

Цэнэг номын гишүүнчлэл - Илүү үр дүнтэй
Мэдлэг, чадвараа хөгжүүлэхийг хүсч байгаа ч тэр бүр боломж бололцоо олдохгүй байна уу?
Та бидний санал болгож буй ЦЭНЭГ номын гишүүнчлэлийн үйлчилгээг туршаад үзээрэй. Энэхүү үйлчилгээ нь олон улсын болоод дотоодын бестселлер номуудыг аудио болон цахим хувилбараар санал болгох болно. Үүгээр бид дараах боломж, үнэ цэнийг танд хүргэж байна.
Хямд - Энгийн худалдан авалтын төлбөртэй харьцуулахад хамгийн багадаа 90% хэмнэлт гаргах боломж
Хүртээмжтэй - Шилдэг номын сонголттой бөгөөд сар бүр шинэ бүтээлээр баяжна
Хялбар байдал - Номоо уншиж, сонсож эхлэхэд 1 минут л хангалттай

Аппликейшны онцлогууд:

Нүүр хуудас - Шинэ, шилдэг бүтээлүүдийг санал болгож, тэдгээрийг яагаад унших, сонсох хэрэгтэй вэ гэдгийг тантай хуваалцана.

Оффлайн хэрэглээ - Интернеттэй үедээ нэг татаж аваад, сүлжээгүй, интернетгүй үед, аян зам, хөдөө зэрэг хаана ч уншиж, сонсож болно.

Өөрийн хурдад тааруулж цагаа хэмнэх давхар боломж - (0,5х /дахин/- 3х) хурдаар тохируул

Зохиогчийн эрхийн хамгаалалт - Бүх бүтээлүүд зохиогчоос шууд танд хүрдэг

Байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл хамгийн бага - Цаасны хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал, хадгалалт тээвэрлэлт, орон зайн хэрэгцээ буурна

Найзууд, гэр бүлтэйгээ хуваалц - 3 хүртэлх төхөөрөмжид нэг хэрэглэгчийн бүртгэлээр нэвтэрч болно

Илүү унш, Илүү сонс

What’s New

Version 2.1.5

- Сайжруулалт

Ratings and Reviews

4.8 out of 5
835 Ratings

835 Ratings

Muugiiinuu ,

Thank you thank you thank you

Of course improvements are needed on the app itself but the contents are perfect.

Developer Response ,

Танд баярлалаа бид улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

editor777 ,

Mash Muu APP

1. Audio book yum bol zaaval 3-5min audio sample tavih heregtei. Unshij bga hunii hooloi bolon, ymrhu utga uchirtai nom gedgiin medej baij hudaldaj avna shuude!?
2. Nom hudaldaj avhaas naash Player iig chin harj bolohgu yum baina. Hervee Audio Sample baival davhar Playeriig chin shalgachij bolno, jisheelbel hurdluulj bolgodg eseh!?
3. Audio book ee her udaan gedee bicheeche, 10tsagiin nom yumu 1 tsagiin nom yumu? Audible aas suraltsaachee! Ugaasa huulj baij oilogtoihon huulaldaa.
4. 1 sariin membership chin, buh nomiin sangaa sonsuulahgu bga chin shal teneg hereg, “tseneg” gdg feature iinha door mash sain tailbarlah heregtei!
5. Tsahim nomoo ch gsn ehnii heden huudas aa sample bolgoj tavi! Nom unshih interface ee harmaar baina!
6. Za ingeed bodhoor ymr ch eruul unhaatai hun shuud nom avah bolzol hangaagu bainda tanai app. Ymr ch itgel, buren guitsed medeelel alga. Tiim bolhoor ymr ch nom hudaldaj avahgue. Neg l ih nomniiho uniig haa saiguu bichsen APP l baina. Yaj bushuuhan zarhuu? Hereglegchdiige ymrhu nom gegiin meduulehgu, nomniiho nuuriig haruulaal zarchi, tgd avsan humuusiig n daraa n muu nom bn gevel toohgu hayachii gesen yanztai APP bainada.

Arsenik1 ,

Great Taste

Thank you for developing this app for us !!!
Good luck

App Privacy

The developer, M plus LLC, indicated that the app’s privacy practices may include handling of data as described below. For more information, see the developer's privacy policy.

Data Not Collected

The developer does not collect any data from this app.

Privacy practices may vary, for example, based on the features you use or your age. Learn More

Information

Seller
M plus LLC
Size
34.7 MB
Category
Books
Compatibility

Requires iOS 11.1 or later. Compatible with iPhone, iPad, and iPod touch.

Languages

English

Age Rating
12+
Infrequent/Mild Sexual Content and Nudity
Infrequent/Mild Cartoon or Fantasy Violence
Infrequent/Mild Horror/Fear Themes
Infrequent/Mild Mature/Suggestive Themes
Copyright
Price
Free

Supports

  • Family Sharing

    With Family Sharing set up, up to six family members can use this app.

More By This Developer

You May Also Like